logo
 TIMES.mn шилдэг байгууллагаар шалгарлаа

TIMES.mn шилдэг байгууллагаар шалгарлаа

2012/12/28

Сүүлийн жилүүдэд хөгжиж буй оронд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, иргэдэд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдар өвчний тухай үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян" хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус аяныг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Хаан банк", "Хавдар Судлалын Үндэсний төв", "МҮОНРТ" хамтран нийслэл, орон нутгийн иргэдэд үнэгүй үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулсан.

Мөн дөрөв дэх засаглал болсон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг эрт илрүүлсний ач холбогдлыг олон нийтэд мэдлэг өгөх зорилготой "Шилдэг бүтээлийн уралдаан"-ны эзэд тодорлоо. Энэ жилийн уралдаанд хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй уран бүтээлчдийн 100 гаруй бүтээл ирсэн байна. Телевизийн шилдэг бүтээлийн төрөлд МҮОНРТ-ийн багц бүтээл, сонин сэтгүүл вэб сайтын төрөлд "Монголын үнэн" сонины сэтгүүлч Цэцэгдэлгэр, "Өглөөний сонин"-ны сэтгүүлч Баттуяа нар шалгарлаа.

 

 

Энэ жилээс эхлэн сэтгүүлч, уран бүтээлчдээ дэмжин, хамгийн чанартай бүтээл оролцуулсан шилдэг хоёр байгууллагыг онцолсон юм. Шилдэг байгууллагаар "Үндэсний шуудан" сонин, "www.times.mn"сайт шалгарлаа. Манай хамт олон  энэ аянд нэгдэж ХСҮТ-тэй хамтран ажиллаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод байгаа хорт хавдрыг эхний шатанд илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөн аймшигт өвчийг ялан дийлсэн хүмүүсийн цуврал ярилцлага, сурвалжлагыг нийтэлсэн билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш