logo
Иргэний агаарын салбарынхан А.Гансүх сайдад талархлаа илэрхийлэв

Иргэний агаарын салбарынхан А.Гансүх сайдад талархлаа илэрхийлэв

2012/12/29
Шинэ оны босгон дээр иргэний агаарын салбарынхан Зам, тээврийн сайд А.Гансүхэд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхааран, ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд цэг тавихаар болж, Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд МИАТ ХК БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ.

 2013 оноос эхлэн БОИНГ 767-300ER нь дунд оврын шинэ онгоц нислэг үйлдэх болсонд иргэний агаарын салбарынхан Зам, тээврийн сайдын хүчин чармайлттай холбон үздэг байна. Түүнчлэн Монгол Улс өөрийн нисэх онгоцтой болсноор үндэсний агаарын хөлгийн парк шинэчлэлтэд зоримог алхам болсныг иргэний агаарын салбарын удирдлагууд онцолж А.Гансүх сайдад шинээр худалдан авах онгоцны загварыг бэлэглэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш