logo
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгаас гавьяат төрлөө

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгаас гавьяат төрлөө

2012/12/29

Улс орноо батлан хамгаалах онцгой үүрэгтэй Батлан хамгаалах салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч, ажилтан албан хаагчид шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигаар төрийн дээд шагнал одон, медаль хүртэв.

“Жирмийн цагаан нуур”, “Цэргийн хүүгийн бодол” зэрэг олон сайхан дуугаараа нийтэд танигдсан Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Дэмбэрэлийн Батсүх Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж цэргийнхнээ баярлууллаа. Тэрээр ЦДБЭЧ-д 26 жил тасралтгүй дуулж яваа уран бүтээлч.
Шагнагдагсдын төлөөлөл болсон зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад өнөөдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар нар одон, медалийг нь гардуулан өгч амжилт хүслээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын ахлах офицер, хурандаа Л.Батаа, БХИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, хурандаа Ж.Энхбаяр, БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан нар,

Цэргийн гавьяаны одонгоор БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Ваня, Зэвсэгт хүчний 310, 314, 330 дугаар ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэдалай, Г.Хашчулуун, С.Дашзэвэг, 011 дүгээр ангийн штабын дарга, хурандаа С.Эрдэнэтөгс, 015 дугаар ангийн Химийн төв агуулахын дарга, дэд хурандаа Ч.Мягмарсүрэн, 013 дугаар ангийн Ар талын дарга, дэд хурандаа Ц.Сүхбаатар, 017 дугаар ангийн барилгачин, ахлагч Б.Батзориг, 124 дүгээр ангийн тусгай салбарын захирагч, хошууч Н.Батаа, 303 дугаар ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа О.Ангираг, 310 дугаар ангийн албаны дарга, хошууч Л.Батсүх, БХИС-ийн бичиг хэрэг хөтлөгч, сургагч ахлагч Г.Энхбилэг, ЗХКТГ-ын их эмч, дэд хурандаа С.Буянжаргал, Б.Элбэгжаргал, ЦДБЭЧ-ын хөгжимчин, ахлах ахлагч Ж.Отгончулуун, Д.Алтанцэцэг нар, Алтан гадас одонгоор БХЯ- ны харьяа дүрэмт хувцасны оёдлын “Бөртэ” ТӨҮГ-ын чанар шалгагч Н.Цэрэндулам, ЦДБЭЧ-ын дуучин З.Ариунбаясгалан, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн бичиг хэрэг хөтлөгч С.Цэцгээ, БХИС-ийн ажилчин Н.Насандорж, Б.Дүүнээ, 011 дүгээр ангийн хуулийн зөвлөх М.Батцэнгэл нар, Цэргийн хүндэт медалиар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Батсайхан, ЗХКТГ-ын их эмч, хошууч Т.Наранзул, 337 дугаар ангийн борттехникч, хошууч З.Ганхуяг, ЦДБЭЧ-ын дуучин, ахлах ахлагч Ч.Баярмаа, Д.Отгонтөгс, 353 дугаар ангийн техникч, сургагч ахлагч И.Зулцэцэг, нарын 10 гаруй хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЦДБЭЧ-ын хөгжимчин Ч.Чинбат, 027 дугаар ангийн ахлах сувилагч М.Хишигбаяр, Р.Санжидаасаран, 017 дугаар ангийн 110 дугаар салбарын тогооч Ж.Ганчимэг, 013 дугаар ангийн сувилагч Х.Намсрай нарын хүмүүс энгэрээ мялаалаа.

Мөн Зэвсэгт хүчний Сургалтын хэлтсийн 90 жилийг ойг тохиолдуулан ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баасандамбыг БХЯ-ны хүндэт тэмдгээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 20 жилийн ойн дурсгалын тэмдгээр БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Баттулга, мөн газрын тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбямба нарыг шагналаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш