НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 01 сарын 02-ны өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм. НИТХ- ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд 10 цагаас эхлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.