Түүнчлэн Элчин сайд, байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг ёс зүй, мэдлэг боловсролоороо манлайлагч, идэвхитэй, хариуцлагатай, өндөр мэдрэмжтэй байж, суугаа орныхоо талаар шаардлагатай, үнэн зөв, ач холбогдолтой мэдээллийг үнэлэлт дүгнэлт хийж, шуурхай ирүүлдэг байхыг сануулж байлаа.
2012 оны УИХ, орон нутгийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд явагдаж Монгол Улс анх удаа гадаад оронд байгаа сонгогч иргэдийнхээ саналыг авсан. Гэхдээ гадаад орнуудад амьдарч байгаа иргэдийг сонгуульд бүрэн оролцуулах, саналын дүнг эргэж мэдээлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Элчин сайдууд уулзалтын үеэр ярьж байв.
Уулзалтад УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, М.Энхболд, Гадаад хэргийн сайд Л.Болд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.