Б.Цогоо нь Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан танилцуулсан.
Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.