logo
Ц.Оюунбаатар оны отгон хуралдаанаар гишүүний тангарагаа өргөв

Ц.Оюунбаатар оны отгон хуралдаанаар гишүүний тангарагаа өргөв

2012/12/29
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаан түр завсарлаад эхлэх үеэр УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг тус эвслээс УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөд бэлэн байгааг мэдэгдсэн юм.   Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгаагаа хэллээ. Ингээд Ц.Оюунбаатар УИХ-ын 2012 оны хамгийн сүүлчийн хуралдаанаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, тангарагын бичигт гарын үсэг зурснаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болж байгаа юм.

УИХ-ын дарга гишүүний тангарагаа өргөсөн Ц.Оюунбаатарт баяр хүргээд гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулахад гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.

Ш.Содномжамц    
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш