logo
Хятад улс хиймэл дагуулын навигацийн системээ ашиглалтад оруулав

Хятад улс хиймэл дагуулын навигацийн системээ ашиглалтад оруулав

2012/12/29
Өнөөдөр Хятад улсаас «Бэйдоу» хиймэл дагуулын навигацийн сүлжээгээ арилжааны үндсэн дээр ашиглалтад оруулав. Сүлжээ Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад ажиллаж, америкийн GPS, оросын GLONASS сүлжээтэй өрсөлдөнө. Урьд «Бэйдоу» сүлжээг цэргийн зорилгоор ашиглаж байсан. 2020 он гэхэд энэ сүлжээ дэлхий даяар мэдээлэл олгоно гэж үзэж байна. Шинжээчдийн хэлснээр «Бэйдоу» орших газрыг 10 метр хүртэл лавтай, хөдөлгөөний хурдацыг 0,2 метр-секунд хүртэл тогтооно. «Бэйдоу» системийн зургаан хиймэл дагуулыг тойрог замд гаргаад байна. Ойрын арван жилд Хятад улс бас 40 аппаратыг нэмэхээр төлөвлөжээ.

Системийг зохиогчдын үнэлснээр 2015 он гэхэд тээвэр, цаг уурын судлал, алсын холбоо харилцааны хүрээнд түүний үзүүлэх үйлчилгээний зах зээл 32 тэрбум долларт хүрнэ. Хамгийн гол нь Хятад улс энэ навигацийн системээрээ гадаадын системуудээс шалтгаалах явдлыг эцэслүүлэхийг эрмэлзэж байна. «Бэйдоу» системийн дохиог ашиглах хятадын анхны нисэгчгүй нисдэг апааратын загварыг саяхан Жухайд олон улсын агаар сансрын техникийн үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш