logo
Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийхэд бэлэн болжээ

Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийхэд бэлэн болжээ

2012/12/29
Умард Солонгосын инженерууд хойд Хамген-Пукто мужийн Пунгери орчмын талбайг газар дор цөмийн ээлжит туршилт хийхэд бэлэн болгов. Америк-солонгосын Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид «38 North» веб-сайтад энэ тухай мэдээлжээ. Умард Солонгосын мэргэжилтнүүд улс орны удирдлагаас зохих шийдвэр гаргаснаас хойшхи хоёр долоо хоногийн дотор цөмийн ээлжит туршилт хийж мэднэ гэж эрдэмтэд үзэж байна.12-р сарын 13-нд шинжээчдийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас харахад БНАСАУ-ын инженерууд туршилтын талбайг сэргээсэн байна. Энэ оны эхээр хүчтэй үер түүнийг эвдэн нураасан билээ. Ойрын үед БНАСАУ газар дор цөмийн туршилт хийж мэднэ гэж үүний өмнө Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдсэн билээ. Урьд Умард Солонгос 2006, 2009 онд цөмийн туршилт хийжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш