Хятадын КН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпниь БНХАУ-ын Интернет сүлжээний хяналтыг чангатгах саналыг тавьжээ. Тухайлбал, сүлжээнд өндөр албан тушаалын хүмүүсийг доромжилсон нийтлэлүүд байна. “Ассошиэйтэд пресс” агентлагийн уламжилснаар, энэ долоо хоногт Хятадад Интернетийн сүлжээний хяналтыг чангатгах асуудлыг хэлэлцжээ. Бээжин ном, мэдээлэл, дуу хөгжим болон бусад материалуудыг онлайны шугамаар тараадаг гадаадын серверүүдыг хаах боломжуудыг судлаж байна. Үүний зэрэгцээ, Коммунист Намын гишүүд нь түшмэдүүдтэй холбоотой нэргүй гомдлууд гарах боломжуудыг цуцлах асуудлыг ч хэлэлцжээ. Хятадын ЗГ хүн бүр аливаа сайтан дээр хийсэн тайлбар дор нэрээ бичиж үлдээх ёстой гэж үзжээ. Ингэснээр, БНХАУ-д Интэрнет нь сургалтын юм уу, худалдаа арилжааны зорилгоор ашиглах боломжтой болж байна гэж агентлаг дүгнэжээ.