logo
АНУ-ын “төсөв тасрах” аюул нүүрлээд байна

АНУ-ын “төсөв тасрах” аюул нүүрлээд байна

2012/12/29
Сенатын ардчилсан олонхийн удирдагч Гарри Рид мэдэгдэлдээ, АНУ-ын “төсөв тасрах” эрмэг дээр тулж ирээд байна. Ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хооронд цаашид гэрээ байгуулах нь улам бүрхэг болоод байна. Энэ нь 1-р сарын 1-нээс АНУ нэгэн зэрэг америчуудын татварыг нэмж, нийгмийн зардлыг багасгаж магадгүй байна. Гарри Рид нь сенатын өмнө үг хэлэхдээ, 12-р сарын 31-н хүртэл гэрээний асуудлаар тохиролцоонд хүрэх хугацаа үлдэхгүй гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ “төсөв тасрахад “хүрвэл АНУ-ын эдийн засагт уналт заналхийлж байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт Цагаан ордонд Конгрессын удирдагчдыг урьсан . Тэр “төсвийн тасралтыг “сэргийлэхэд шаардагдаж байгаа бүгд найрамдахчууд болон ардчилагчдыг буулт хийлгэхийг сүүлчийн удаагаа оролдох юм. Wall Street Journal сонины эх сурвалжийн уламжилснаар, уулзалт дээр Обама нь зөвшилцөний үр дүнд гарах хуулийн төсөлд тусах элементүүдийн төсөөллийг ярина. Ерөнхийлөгч жилд 400 мянгаас доошгүй татвар төлдөг америкчуудын хувьд татвар нэмэгдэхгүй гэдэгт баталгаа өгөхийг хүсч байна. Ингэхдээ тэр шинэ гэрээ нь ямарч тохиолдолд татварын нэмэгдлийг тусгасан байхыг шаардаж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш