Монголын хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд мод”-ны наадамд Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүлийн хамт /2012.12.30/ оролцлоо.
Тэрбээр авъяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ ирэх жилдээ эрүүл энх байж эрдэм номдоо амжилт гарган, авъяас чадвараа улам хөгжүүлэхийг ерөөсөн юм. Түүнчлэн тэргүүний хүүхдүүдэд бэлэг гардуулж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Монголын хүүхдийн ордон нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, улмаар мэргэжлийн чиг баримжаа олгох, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор олон дугуйлан, сургалт, урлаг, соёлын нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулдаг юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.