logo
БНАСАУ-ын удирдагч анх удаа телевизээр иргэддээ хандан үг хэлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэв

БНАСАУ-ын удирдагч анх удаа телевизээр иргэддээ хандан үг хэлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэв

2013/01/02
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун телевизээр иргэддээ хандан үг хэлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Умард Өмнөд Солонгосыг нэгтгэх нь зайлшгүй чухал гэж 2011 оноос улс орноо удирдаж байгаа Ким Чен Ун хэлээд санал зөрөлдөөн байлдан дайтахад хүргэж мэдэхийг анхааруулав. Умард Солонгос эдийн засгийн байдлаа сайжруулах дээр ажиллах ёстой гэж тэрээр мэдэгдэв. Британийн Би-Би-Си телевиз радиогийн корпорацын тэмдэглэсэнчилэн өнөөгийн удирдагчийн өвгөн аав Ким Ир Сений 1994 онд Шинэ жилийн баярыг тохиолдуулан хэлсэн үгийг радио телевизээр сүүлчийн удаагаа нэвтрүүлсэн билээ. Ким Ир Сений хүү, Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нийт олны өмнө хааяа нэг үг хэлж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш