2012 онд Японы хүн амын өсөлтийн тоо урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр багасав. Өнгөрсөн онд японы хүн амын тоо 212 мянгаар басгассан тухай өнөөдөр тус улсын эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан байдлын яам мэдээллээ. Түүнчлэн хүүхэд төрөлт эрс багассан байна. 2012 онд Япон улсад 1 сая 33 мянган хүүхэд тержээ. Энэ нь урьд оныхоос 18 мянгаар бага байна. 2006 онд японы хүн амын тоо эрс багасаж эхлэв. Яамны мэргэжилтднүүдийн дүгнэснээр 2060 он гэхэд Японы хүн амын тоо бараг 40 саяар багасаж мэднэ. Орчин цагийн японы оршин суугчид албан тушаал ахих, чөлөөтэй амьдрахыг дээдлүүлж, гэрлэж, хүүхдтэй болохыг тийм их сонирхохгүй байна. Энэ нь хижээл насны хүмүүс нийт хүн амын үлэмж хувь эзлэхэд хүргэв. Одоо Япон улс 127 сая хүн амтай юм.