logo
Их Британи улс Их 8-ыг даргална

Их Британи улс Их 8-ыг даргална

2013/01/02
Их Британи өнөөдрөөс Их 8-ыг даргална. Тус улсаас гадна Орос, АНУ, Канад, Германи, Франц, Итали, Япон улсууд мөн бүлэгт нэгдсэн юм. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон бүлгийг даргалах үеэр явуулах үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж, удирдагчид биеэчлэн уулзаж, санал шүүмжлэл явуулахад анхаарлаа төвлөрүүлж, дэлгэрнгүй албан мэдээ болон өөр хунд сурталт зүйлээс ангижрахыг хичээхийг тэмдэглэв. Кэмерон 2013 онд нээлттэй эдийн засаг, нээлттэй засгийн газар, нээлттэй нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд гойд анхаарал тавихийг санаачлав. Хувийн секторын чадавхийг илрүүлэн ашиглахад чиглэгдсэн эдгээр гурван сэдэв худалдааны хөгжил, татварын хууль тогтоомжийг нарийн чанд даган мөрдөх явдал, ил тод байдлыг хамарч байна. «Их найманы» удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт энэ оны 6-р сарын 17-18 өдрүүдэд Хойд Ирландид болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш