АНУ-ын конгрессын сенат хүн амын үлэмж хэсгийн татварыг нэмэгдүүлэх болон санхүүгийн салбарыг унагахаас сэрэмжлэх хэлэлцээрийг дэмжив. Төлөөлөгчдийн танхим жилд гэр бүлийн орлого 450 мянган, иргэн бүрийн орлого 400 мянган доллароос хэтэрсэн хүмүүсийн л татварыг нэмэгдүүлэх, төсвийг зарлагыг хасах арга хэмжээг хоёр сараар хойшлуулах хэлэлцээрээр өнөөдөр санал хурааж болзошгүй. Өчигдөр орой АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, сенатын бүгд найрамдахчуудын тэргүүн Митч Макконелла нарын хийсэн хэлэлцээний үр дүнд хэлэлцээр байгуулах боломж бий болсон юм. Бүгд найрамдахчууд чинээлэг америк иргэдийн татварыг нэмэгдүүлж, төсвийн зарлагыг хасах шийдвэрийг хойшлуулахыг зөвшөөрөв. Төсвийн хэлэлцээ дампуурвал 2013 онд АНУ-д төсвийн зарлагыг 1, 2 триллион доллароор хасаж эхлэх байсан юм.