logo
 Нийслэлийн  400 орчим иргэнд төрийн одон медаль хүртээлээ

Нийслэлийн 400 орчим иргэнд төрийн одон медаль хүртээлээ

2013/01/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган Нийслэлийн хэмжээнд нийт 400 орчим иргэнд  төрийн одон медаль хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар С.Бадрал зураач  Л.Батчулуун, Ц.Цэгмид нарын 36 иргэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан байна. Нийслэлийн хэмжээнд 130 гаруй иргэн “Алтан гадас одонгоор  үлдсэн 200 орчим иргэн “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн аж. Шагналыг НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗД-ын Барилга, дэд бүтэц хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр нар Тамгын газрын байранд төрийн  одон медалийг  нь гардууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш