logo
«Бид бүрэн тусгаар тогтнох өөд урагшлах ёстой» гэж Махмуд Аббас мэдэгдлээ

«Бид бүрэн тусгаар тогтнох өөд урагшлах ёстой» гэж Махмуд Аббас мэдэгдлээ

2013/01/02
2013 он тусгаар Палестин улс цогцлон байгуулах жил болно гэж Палестины Үндэсний захиргааны дарга Махмуд Аббас өнөөдөр Рамаллад (Иордан голын баруун эрэг) мэдэгдлээ. Тэрээр Палестиныг чөлөөлөх хөдөлгөөнийг албан ёсоор үндэслэн байгуулсны 48 жилийн ойг тохиолдуулан үг хэллээ. «Бид бүрэн тусгаар тогтнох өөд урагшлах ёстой» гэж Аббас тэмдэглэн хэлжээ. 2012 онд НҮБ-ын ЕА Палестиныг мөн байгууллагад ажиглагч улсын статустай болгох тухай тогтоолыг батлав. Палестины Үндэсний захиргааны тэргүүн палестинчуудад хандан бүрэн тусгаар тогтнох өөд урагшлах талаар амжилт гаргахын тулд «үндэсний эв нэгдэл, зөвшилд хүрэхийг» уриалжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш