Та хийх ёстой ажлаа хойш нь тавьж алгуурласаар байгаад цагийг нь тулгачихаад гэнэт сэхээ орсон юм шиг барьж авдаг зантай юм биш биз? Тэгвэл дараах нийтлэлийг уншаарай.
Аливааг хойш тавьдаг зангаасаа яаж салах вэ?
Бид заримдаа өөртөө энэ өгүүллэгийг уншиж дуусаад л ажлаа эхлэе гэж хэлчихээд нөгөөхөө уншсаны дараа ахиад л нэг дэмий зүйлээр оролдож цаг нөхцөөдөг. Ингэсээр байтал өдрийн хугас өнгөрч, хийх ёстой ажил ч урагш ахидаггүй. Тэгээд хамгийн сүүлийн мөчид өөрийнхөө залхуу, зохион байгуулалт муутайг гайхсаар нөгөө ажлаа барьж авна. Үр дүн нь стресс, найз нөхдийнхөө итгэлийг алдах, ажил дээр асуудал үүсэх, бусдын өмнө буруутан болох.
Залхуу байх нь ичгэвтэр бөгөөд сул дорой, зохион байгуулалтгүй хүний шинж гэж үздэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ сэтгэл судлалын шинжлэх ухаанд “прокрастинаци” буюу бүхнийг хойш тавих хандлага хэмээх ойлголт байдаг юм байна.
“Прокрастинаци” нь залхуурлыг бодвол сул тал гэхээсээ сэтгэл санааны “асуудал” гэвэл илүү тохирно. Гоолингоо танд энэ муу зуршил хаанаас бий болдог, түүнийг хэрхэн шийдвэрлэж хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь хэрхэн амжуулж сурахад чинь туслах болно.
“Прокрастинаци”-ийн шалтгаан
Шалтгаан нь маш олон төрөл байж болох бөгөөд сэтгэл судлаачдын дунд энэ талаар нэгдсэн санал байдаггүй юм байна. Аливааг хийж хүчрэхгүй байх гэсэн айдас, сэдээлт дутагдах, адреналины хамаарал зэргээс хамаарч болох аж.
Амжилтгүй болох вий хэмээх айдас
Бүх зүйлийг эцсийн мөч хүртэл хойшлуулж цагийг нь тулгадаг хүмүүсийн гол шалтгаан. Өөрийнхөө хүчинд итгэхгүйгээс тэдэнд хийх гэж буй зүйл нь хэцүүгээс хэцүү, эхлэх нь түвэгтэй санагдана.
Перфекционизм
Перфекционизмыг мөн л дээрх төрлийн айдаст хамааруулж болох боловч тэд зүгээр нэг хийж чадахгүй биш сайн хийж чадахгүй байх вий гэхээс айдаг. Тэгээд муу үнэлгээ авах вий гэсэн бодол санаанд хүлэгдээд сэдээлт, хүсэл зориг, хариуцлага зэргийг бодох сөхөөгүй болдог. Тэдний зарим нь зорилтынхоо аль нэг шатан дээр гацдаг, диплом бичих гэж байгаа оюутан материалаа судлахын оронд гоё шрифт сонгох гээд бүтэн өдрийг барах жишээтэй.
Дотоод эсэргүүцэл
Прокрастинаци нь хүн өөрийн дуртай зүйлийг хийхгүй байгаагийн илрэл байж болно. Жишээ нь та багаасаа археологич болохыг мөрөөдөж байсан боловч зар сурталчилгааны менежер болчихож. Хэдийгээр энэ гайхалтай мэргэжил нь үнэн ч таных биш гэдэг нь маргахын аргагүй. Гаднаас нь харахад бүх зүйл зүгээр мэт боловч бодлын чинь гүнд ямар нэг чухал зүйлээ өнгөрөөгөөд байгаа мэт сэтгэгдэл үлдэнэ.
Сэдээлт дутагдах
Шалтгаан нь ойлгомжгүй механизмд зүгээр нэг эрэг боолтны үүрэг гүйцэтгэж байгаа мэтээр өөрийгөө мэдрэх. Нас биед хүрсэн хүнд сэдээлт үүсгэхэд зүгээр нэг “тэгэх хэрэгтэй” гэх нь хангалттай биш юм.
Америкийн сэтгэл судлаач Пирс Стил сэдээлт, прокрастинаци 2-ын хоорондох холбоог судалж үзээд сэдээлтийн түвшинг дараах 4 хүчин зүйлээс хамаардаг болохыг тогтоожээ.
А. Амжилт олох магадлал: Зорилгоо амжилттай хэрэгжүүлж чадах боломж хир их байна, сэдээлт төдийчинээ өндөр байдаг.
Б. Зорилгын чухал эсэх: Зорилго нь таны хувьд хир чухал эсэхээс хамаарч сэдээлтийн түвшин тэр хэмжээгээр нэмэгдэнэ.
В. Үр дүн хурдан гарах: Ашиг өгөх юм уу шууд сэтгэл ханамж бий болгох зүйлүүдэд хүн идэвхтэй хандана. Үүний нэгэн адил хийсэн ажлынхаа төлөө авах урамшууллаа хир удаан хүлээх хэрэгтэй болно сэдээлт төдийчинээ сул үлбэгэр байдаг.
Сонирхолтой нийтлэл унших, сав суулга угаах зэргийн үр дүн шууд мэдрэгддэг бол биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийсний үр дүн хэдэн сарын дараа гарах жишээтэй.
Г. Түгшүүртэй байдал: Хийх ёстой ажил ойртоход хэдий хир сэтгэл зовно, төдий чинээ ажил урагшилж өгөхгүй.
Адреналины хамаарал
Юмыг цагийг нь тулгаж байж хамаг хөлс хүчээ шавхан хийж дуусгаад таашаал авдаг хүмүүс байдаг. Энэ нь нэг ёсондоо адреналины хамаарал бөгөөд тэд бүх зүйлийг эцсийн цэгт нь тулгаж сандрал, түгшүүрээрээ адреналиныхаа хэмжээг ихэсгэж, тэр эрчээрээ цагт нь дуусгаад дараа нь байгуулсан гавъяагаа бахдаж баясдаг. Энэ мэдрэмж курсийн ажил, дипломоо эцсийн мөчид нь амжуулж дуусгаж байсан оюутнуудад танил байгаа байх. Гэхдээ амьдралын ийм хэмнэл бие организмд хортойгийн зэрэгцээ ажлын чанар ч гэсэн тийм сайн байх нь юу л бол.
Ядралт
Хийх гэсэн зүйлээ барьж авч чадахгүй байхын нэг шалтгаан нь хэт ядралт байж болно. Хэдийгээр та олон зүйл хийж амжуулах ёстой ч робот л биш бол 8 цаг ажиллачихаад оройн цагаар юм уу амралтын өдрүүдээр ч бас ажиллаад /нэмэлт ажил хийх мэтээр/ байвал бие организм чинь өөрийн эрхгүй хууль ёсны амралтаа танаас нэхэх болно.
Залхуурлыг яаж даван туулах вэ?
Прокрастинацииг ялахын тулд мэдээж шалтгааныг нь хайхаас эхлэх хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл зүйчэд хандахад ч буруудахгүй. Гэхдээ Буддагийн айлдсанчлан «Хэрвээ хүн суманд оногдвол хэн илгээсний учрыг олохоосоо өмнө сумыг хурдан сугалж авах нь чухал».
Өөрийгөө доогуур үнэлэх, ажлаа хойш тавих зэрэг зуршилтай тэмцэхэд цаг хугацаа хэрэгтэй хэдий ч яг энэ мөчид хийх ажлаа хойш нь тавиад байгаа хүмүүст зориулж хэдэн хялбар зөвлөгөө бэлдлээ.
Ажлаа зүгээр л шууд хийгээд эхэл
Яаж хийх билээ, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарах бол, дараа нь яаж үнэлэгдэх бол гэх мэт дэмий бодлоор өөрийгөө битгий зовоо. Шууд л хийх гэсэн зүйлээ бариад ав.
Сонирхолтойгоос нь уйтгартай луу
Ажлынхаа ойлгомжтой, сонирхолтой хэсгээс нь эхэл.
Ингэснээрээ та ажилдаа бүрэн орж, цааш үргэлжилэхэд хамаагүй хялбар болно. Түүнээс гадна эхний алхам дээр гаргасан амжилт дараагийн алхмын сэдээлтийг дээшлүүлж өгнө.
Ажлаа хэд хэдэн жижиг хэсэгт хуваах
Хэрвээ ажил чинь түвэгтэй, нилээд ажиллагаа шаардах бол хэд хэдэн жижиг хэсэгт хуваагаад, хийж гүйцэтгэсэн алхам бүрийнхээ төлөө өөрийгөө урамшуул.
Хэрвээ та гэртээ их цэвэрлэгээ хийх гэж байгаа бол шалаа угаачихаад шагнал болгож 15 минут ном уншина гэдэг ч юм уу, тоосоо соруулчихвал 1 зайрмаг иднэ ч гэх юм уу. Бас хийх ёстой ажлаа жагсааж биччихээд хийснийгээ тэмдэглээд байвал хэсэг хугацааны дараа амжилттай хийж дуусгасан олон тэмдэглэгээгээ хараад эерэг мэдрэмж төрж дараагийн ажлыг хийх урам зоригоор дүүрэх болно.
Ажил амралтыг ээлжлэх
Анхнаасаа нилээд хэдэн цагаар амрах ч чөлөөгүй ажиллах юм байна гэсэн бодолтойгоор ажлаа эхлэхийн хэрэггүй. Багаас нь эхэл, 20-30 минут ажиллаад 5 минут завсарла. Гэхдээ 15 минут ажиллаад 3 минут амарсан ч болно, 10 минут ажиллаад 2 минут амарсан ч болно. Хувилбарыг өөрийн дураар сонго. Гэхдээ хүн бүх биеэ суллаж амрахад ердөө 2-хон минут хангалттай гэж тогтоосон байдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Тодорхой төлөвлөгөө зохио
Хийж байгаа зүйлдээ утга учир оруул. Хэрвээ та ямар нэг зүйлийг албан хүчээр хийх гэж байгаа бол өөрийгөө хүчлэхэд маш хэцүү байх болно. Харин түүнийг хийх ёстой шалтгааныг хайж ол. Таныг зорилгоо биелүүлэхэд чинь ямар нэг хэмжээгээр тус болохгүй юм бол хэцүү түвэгтэй ажлаас яагаад татгалзаж болохгүй гэж.
***
Прокрастинаци таны амьдралыг сүйрүүлж ч мэдэх учраас түүнтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай. Бүхнийг хойш тавьсаар байгаад амьдралынхаа хамгийн чухал зүйлүүдийг дэргэдүүрээ өнгөрөөж болно гэж үү. Гэтэл амьдралын мөч бүхэн ямар үнэтэй билээ дээ. Өнгөрсөн цаг эргэж олдохгүй шүү дээ.
“Өдөр болгон аз жаргал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг хүн л тэдгээрийг амсаж эдлэх гавъяатай” хэмээн Гётегийн хэлсэн үг прокрастинацитай тэмцэхэд тань ухаарал хайрлах нь дамжиггүй.