logo
Ерөнхийлөгч “Цэцээ гүн”-ий оргилд жиргэх хойгуур

Ерөнхийлөгч “Цэцээ гүн”-ий оргилд жиргэх хойгуур

2013/01/02
Шинэ оны эхний өглөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчидтэй болзоо тогтоон, Цэцээ гүний оргилд өөд хамтдаа алхаж хүрчээ. Ерөнхийлөгчийн болзоонд 50 гаруй жиргээч 16 машин хөлөглөн, төрийн өндөрлөгийн тусгай хамгаалалтад багтаж, чанасан адууны махаар зоог хийн жигтэйхэн зугаатай алхсан гэнэ. Хийморио сэргээх гэж идэвхтэй жиргээчдийг оргил өөд мацаж явах хооронд twitter-ийн талбар эзгүйрэх шахаж, хэдэн сургааль үг, онигоо тэргүүтнээр маазардаг нөхөд хэсэгтээ од болов. Гэсэн ч үндсэн ажлаасаа ч илүү идэвхтэй жиргэдэг эрхмүүд зам зуураа үг үлдээж, цагийн байдлыг илтгэж явжээ. Оргилд гарсан ерөнхийлөгчийн багийнхан буцах замдаа ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүрдүүлсэн багтийнхантай халз тулан, шинэ оны өнгө төрхийн талаар яриа өрнүүлж, чанасан мах халуун цайгаараа зоог хийсэн гэнэ. Харин УИХ-ын дарга жиргээчид болоод ерөнхийлөгч, ерөнхий сайдтай ганзага нийлүүлэлгүй нам гүмхэн өнгөрөөсөн аж. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч шинэ онд сунгаанд орох учиртай тул хийморь сэргээх юм бүхэн чухал бол Н.Алтанхуяг ерөнхий сайдын хувьд тасралтгүй дөрвөн жил засаг барихад бас л элдэв төрлийн сэргээх, лундаагаа өөд атах бүхэнд зав гаргах шаардлага байгаа л хэрэг. Ноён спикер дөвөн жилдээ дархан суудалд тухалсных цаг нараа эрүүл агаарт атга уушгиндаа ачаалал өгөхөд зориулаагүй бололтой. 
Ш.Гонгор
www.shuum.mn


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш