Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны 01 дүгээр сарын 04-нөөс, 21-ний өдрүүдэд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Цэргийн үүрэгтэн,бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ . Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаварыг биелүүлэх боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг байна . Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдана. Өнөөдөр нийслэл болон дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт зохион байгууллаа. Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой бусад мэдээллийг нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn цахим хуудаснаас авах боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.