New York Times сонины сурвалжлагч Крис Баклийг 12-р сарын 31-нд Хятад улсаас албадаж явуулав. Учир нь хятадын эрх баригчид 2013 оны визий нь хугацааг сунгаагүй байна. Сонины сайтад энэ тухай мэдээлжээ. Хятад улсад сурвалжлагчаар 10 гаруй жил ажиллаж байгаа Бакли 2012 оны 10-р сард БНХАУ-ын еренхий сайд Вэнь Зябаогийн гэр бүлийн гишүүд зугтаж явсныг мөрдөн байцаасан дэлгэрэнгүй өгүүллэг сониндоо нийтлэжээ. Тэр үеэс хойш Хятад улсад сонины сайтыг хаав. БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Баклийг албадаж гаргаж явуулсны тойрны байдлыг тайлбарлахаас татгалзав. New York Times сонины газрын албан ёсны мэдэгдэлд хятадын эрх баригчдад хандан Баклид аль болох түргэн виз олгож, Бээжинд буцаахыг уриалжээ. Одоо тэр гэр бүлтэйгээ хамт Хонконгод сууж байна. Сүүлийн үед хятадын эрх баригчид таагүй хэвлэлийн сайтыг олонтаа хааж, сэтгүүлчдэд виз өгөхөөс татгалзаж байна. Жишээ нь 2012 оны 6-р сард Хятад улсын шинэ удирдагч Си Зиньпиний санхүүгийн байдлыг мөрдөн байцаасан өгүүллэг нийтлэсэн Bloomberg агентлагийн сайтыг хаажээ. 12-р сард Wall Street Journal-ын сурвалжлагч Ян Жонсонд виз өгөхөөс татгалзсан юм. Фалуньгун оюуны байгууллагын талынхныг Хятад улсад шахан хавчиж байна гэж тэр бичсэн билээ.