Афганистаны хээрийн захирагч Гульбеддин Хекматиар Афганистанд цэргийн алба хааж байгаа хүнтайж Гаррийг» ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хөнөөхөөр Афганистанд ирсэн өөдгүй амьтан» гэж хараав. Хекматиар их британийн «Дейли телеграф» сонинд өгсөн ярилцлагдаа «дайчид нь 2014 онд британийн цэргийг Афганистанаас гаргатал аль болох олон дайчныг устгана» гэж амлав. Их Британи Цагаан ордныхныг баярлуулахаар мөргөлдөөнд татагдан оролцож байна гэж афганистан-пакистаны хил орчимд байгаа Хекматиар үзэж байна. «Ямар учраас британийн иргэд америкийн генералуудыг баярлуулахаар хүүхдүүдээ гарцаагүй амь үрэгдэх тавилантай болгож Афганистан руу явуулж байгааг ойлгохгүй байна» гэж хээрийн захирагч хэлжээ. Хекматиар бол Афганистаны лалын намын тэргүүн юм. Тэрээр 1993-1994 онууд ба 1996 онд Афганистаны ерөнхий сайд байсан билээ. 2003 онд АНУ Хекматиарыг террорист хэмээн зарлаж, НҮБ-ын хар цэст багтаажээ.