logo
Ахмад дипломатчийн 100 насны ойг тэмдэглэнэ

Ахмад дипломатчийн 100 насны ойг тэмдэглэнэ

2013/01/04

Ахмад дипломатч Дэлэгжунайн Балжинням агсаны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу нэгдүгээр сарын 4-ний 10 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд  болно.

Уг арга хэмжээнд ГХЯ-ны удирдлагууд, ахмад дипломатчийн гэр бүлийнхэн оролцохоос гадна  УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Кристофер Чарльз Стюарт нар оролцоно.

Ахмад дипломатч Д.Балжинням нь МАХН-ын Төв хорооны гишүүн, ХААЯ-ны сайд, БНПАУ, БНБАУ, ИБУИНВУ зэрэг оронд Элчин сайдаар ажиллаж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш