logo
Киприйн өргөмжит консулд экзекватур гардуулав

Киприйн өргөмжит консулд экзекватур гардуулав

2013/01/04
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Тогмидын Чулуунхүүг энэ сарын 03-нд ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Өргөмжит консулын Экзекватурыг нь гардуулан амжилт хүслээ.

Т.Чулуунхүү Москва хотын Холбоо харилцааны их сургуулийг төгссөн бөгөөд хуучнаар Нийгмийн аюулаас хамгаалах яаманд холбооны инженер, ГХЯ-нд холбооны хэлтсийн дарга, БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд атташе, МИАТ компаний Бээжин дэх төлөөлөгчийн газарт менежер, 1997 оноос одоог хүртэл “Айр Транс” компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш