logo
Хилчид хилд тулсан малыг тогтоожээ

Хилчид хилд тулсан малыг тогтоожээ

2013/01/04
Сүүлийн үед цас ихээр орж, цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан хилийн зурваст ойрхон өвөлжих ард иргэд малаа хариулгагүй орхисны улмаас улсын хилд мал ихээр тулж байна. Тухайлбал, Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр бэлчээрээр 62 адуу улсын хилд тулжээ. Мөн Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр 28 үхэр хилд тулсаныг хилчид тогтоолоо. Ийнхүү дээрх малын эздийг олж тогтоон ЗХТХ-ийн дагуу хариуцлага тооцож, буцаан олгосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш