Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн эмч нар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэндлээд, сувилагчийн хариуцлагагүй байдлаас болж усанд түлэгдсэн хүүхэд, вакцинаас болж өвдсөн гэгдэх хүүхдүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмчлүүлж буй нярай хүүхдийн гэр бүлийнхнээс салбарынхаа нэрийн өмнөөс уйчлалт гуйж, эмч, ажилчдын үйл ажиллагаанаас нэг ч хүүхэд хохирох ёсгүй, нэг ч хүний амь нас хохирох ёсгүй гэдгийг хатуу хэлэв.
Сайд хэлэхдээ хэдийгээр бид эрсдэлтэй, хүнд ажил хийж байгаа хэдий ч, хүний эрүүл мэндэд хор хохирол учруулж, хайнга, хариуцлагагүй хандаж буй эмч, ажилчдыг зөвтгөж чадахгүй. Ийм ноцтой байдлыг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэхийн тулд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, байгууллагуудын дарга нарт Сайдын албан даалгаврыг өнөөдөр хүргүүллээ. Хэрэв гаргасан тохиолдолд эмчлэх эрхийг нь хасах эрх ЭМЯ-нд бий гэв.
Тэрбээр Сайд болсон өдрөөсөө эхлээд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл болох эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ярьж байгааг онцлоод, аймаг бүрийн ЭМГ-ын дэргэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын зөвлөл ажиллуулах Сайдын тушаал 2012 оны 11 дүгээр сард гарсан, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах улсын зөвлөгөөнийг хийсэн, сайдын албан даалгаврыг хүргүүлж, эрсдлийн удирдлагыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх тодорхой зөвлөмжүүдийг өгсөн зэргийг дурдав.
Түүнчлэн Сайд эрүүл мэндийн салбар мэргэжлийн удирдлагуудаас ангид байдаг, Аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хариуцдаг хариуцлагын тогтолцоотойг энд хэлээд Баянхонгор аймгийн Засаг даргад тухайн өдөр гарч байсан эмч, сувилагч, удирдах ажилтнуудад энэ сарын 10-ны дотор арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тухай албан тоотыг хүргүүлснээ мэдэгдлээ.
Түлэгдсэн охин хүргэгдэж ирэхдээ ууц, өгзөг, хоёр гуя, гуяны дотор тал, шилбэ, тавхай түлэгдсэн ба түлэгдлийн гуравдугаар зэрэг буюу 50-55 хувийн түлэгдэлтэй, түлэгдлийн шок, хордлогын байдалтай байсан бөгөөд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийж, хордлого тайлах, биеийн дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих, унтуулгатай боолт эмчилгээг хийж эхэлсэн гэж тус эмнэлгийн Түлэнхийн тасгийн орлогч эрхлэгч Б.Баттөгс хэлэв.
ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн нярайн эмчлэгч эмч С.Энхтуяа хүүхдийг усанд оруулах стандарт (36-37 градус цельсийн дулаан) алдагдсаныг дурдаад, хүүхэд 6 хоногтой, орчинтой харьцаатай, хөхөө хөхдөг, уйлах дуу чангатай байгааг хэллээ.
Түлэгдсэн нярайг өнөөдөр буюу 1 дүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цагт ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилж байна.
Шинэ оны өмнөхөн эрүүл мэндийн салбарт гарсан нэгэн асуудал бол вакцины тухай мэдээлэл байсан. Энэ талаар ЭМЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ Архангай болон Говь-Алтай аймагт бүртгэгдсэн вакцины дараах урвал, хүндрэл хэмээх асуудлыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн эмч нар судлаад вакцинаас болоогүйг тогтоосон, одоогоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэв.