Нисэх буудлын ачаалал өсч байгаатай холбогдуулан зорчигч үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд үйлчилгээний технологийн зай талбай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, зорчигч нэвтрүүлэх хурдыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, олон улсын явагчдын танхимын зай талбайг өтгөтгөж, үүнтэй уялдуулан үзлэгийн аппаратын тоог, нэмэгдүүлж, аюулгүй байдлын үзлэгийн цэгийн байршлыг өөрчлөн, зорчигчдод зориулсан 3 гарц, албан гарц 1, орон нутгийн үзлэгийн цэгийг 2-оор нэмэгдүүлжээ.
Зорчигч үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд үйлчлэгчдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс цаашид зорчигч үйлчлүүлэгчдэд зөвхөн такси үйлчилгээ бус нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх судалгааг хийж, холбогдох байгуууллагуудад танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн зогсоол байгуулах хөрөнгөний асуудлыг энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад байгаа юм.