Тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, аймаг орон нутгийн хөгжил, боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Мөн Алтанбулаг боомт болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулагч компаниудын хийж буй ажлын талаарх мэдээллийг сонсов.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал нь аймаг, сум орон нутгийн хөгжилтэй салшгүй холбоотой учир чөлөөт бүсийн асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцоор шийдвэрлэх, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхнийг өргөнөөр татан оролцуулах нь зүйтэй гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм.
Оролцогчид энэхүү уулзалтыг үр дүнтэй болсныг дурдаад хурлын тэмдэглэлээр баталгаажуулан цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцов.