logo
Олуулаа болох асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Олуулаа болох асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

2013/01/05

Гадаадын иргэн харьяатын газар, “Дэлхийн монголчууд” ТББ, “Цахим өртөө” ТББ, “Олуулаа” клубын төлөөлөл өнөөдөр уулзаж монголчуудын хөгжил дэвшил, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Олуулаа болох” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийг энэ нэгдүгээр сарын дундуур Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хийхээр болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш