Хятад улсад америкийн хиймэл дагуулууд болон түүнтэй холбоотой тоног төхөөрмжийг экспортлоход тавьсан хязгаарлалтаа АНУ цуцлаагүйд гайхаж байгаагаа БНХАУ-ын Арилжааны яам илэрхийлсэн байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ салбарт Бээжингийн хувьд “ялгаварлан гадуурхах бодлого” явуулахаа зогсоохыг Вашингтонд уриалж байна гэж БНХАУ-ын Арилжааны яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Хятад улсад хиймэл дагуул экспортлох болон реэкспорт хийхийг хориглосон хуулинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1-р сарын 3-нд гарын үсэг зурсан байна. АНУ-ын төр засаг зарим нэг улсуудын хувьд хиймэл дагуул экспортлох хязгаарлалтыг өөрчлөхөөр шинэ хуулинд заасан байна. Харин Хятад улсын хувьд энэ хязгаарлалт үргэлжлэх юм.