Финлянд улсын судлаач Микко Туоми тэргүүтэй олон улсын ажлын хэсэг одон орны томоохон нээлт хийсэн байна. Нар маягын Тау Кита одны эргэн тойронд урьд нь мэдэгдээгүй байсан 5 гаригийг илэрүүлсэн байна. Тэдний нэг нь “амьдралын бүс” гэгчид байгаа ба өөрөөр хэлвэл нар маягын одноосоо онолын хувьд амьдрал байж болох тийм зайд байна гэсэн үг. Хэрвээ энэ одон дээр тохиромжтой хийн бүрхүүл байвал түүний гадаргуу дээр ус шингэн хэлбэрээрээ байж болох юм. Чили, Австрал улсууд болон Гавайн арлууд дээр байрлуулсан спектрографын мэдээллийг боловсруулсны үндсэн дээр энэхүү нээлтийг хийсэн байна. Тау Кита нь манай нарны системээс 12 гэрлийн жилийн зайд байдаг юм. Энэ одыг энгийн нүдээр ч харж болох юм.