АНУ-ын иргэн, хамгийн өндөр настай эмэгтэй Мэми Риарден 114 насандаа бурхан боллоо. Тэрээр манай гаригийн хар арьстангуудын хамгийн өндөр настай төлөөлөгч гэж тооцогдож байсан юм. Риарден 1898 онд төрсөн байна. Тэрээр 20 настай байхдаа багш болж жилийн дараа нөхөрт гарч 11 хүүхэд төрүүлсэн байна. Түүний хамгийн том охин нь 92 настайдаа 2009 онд таалал төгссөн байна. Бараг гурван долоо хоногийн өмнө Гиннессийн дээд амжилтын номонд түүнийг АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй хүнээр бүртгэж авсан байна. Өнгөрсөн оны 12-р сарын 17-нд итал гаралтай америк эмэгтэй Дина Манфредини нас барсны дараа түүнийг бүртгэсэн байна. Одоо АНУ-ын хамгийн өндөр настай хүнээр 1899 оны 4-р сарын 5-нд төрсөн Флорида мужийн оршин суугч Элси Томпсон тодороод байна.