Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 1 дүгээр сарын 5-ны бямба гарагт болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болдын тус улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.Сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Манмохан Сингх нарт бараалхаж Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.