Нийгмийн сүлжээнүүдэд хяналт тавих программ хангамжийг Иран улсад боловсруулж байна. Иран улсын цагдаагийн газрын тэргүүн, генерал Исмаил Ахмади Могадам ингэж мэдээлсэн байна. Боловсруулж байгаа программ хангамж нь иранчуудыг интернетийн давуу талыг ашиглах боломжийг алдагдуулалгүйгээр хор уршигтай контентуудаас тэднийг хамгаалах юм. Шинэ программ хангамжийн үйлчилгээнд чухам ямар нийгмийн сүлжээнүүд хамрагдахыг генерал тодруулсангүй. Иран улсад дэлхийд томоохонд ордог нийгмийн сүлжээ Фэйсбук болон Твиттерийн микроблогуудын сервисүүд ихээхэн дэлгэрсэн юм. Шашны эсрэг болон сөрөг хүчний гэж тэдний үзэж байгаа интернет порталуудыг ираны төр засаг байнга хаадаг юм. Эцсийн эцэст Тегеран дотоодын үндэсний компьютерийн сүлжээг байгуулах зорилгоо хэрэгжүүлхээр төлөвлөж байна. Тэдний үзэж байгаагаар энэ сүлжээ нь интернетийг орлох юм байна. Энэ сүлжээний хүрээнд тус улсын төрийн бүх байгууллагууд одоо ажиллаж байгаа юм.