Эмэгтэй хүнийг чихэндээ санжгануулсан хэлхээстэй ээмэг, хуруундаа гялалзуулсан таван лангийн ээмэгээр нь нүнжигтэй, юмтай, эд мэддэг, эд хэрэглэдэг, эд зүүдэг гэж ярьдаг. Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй нэг нь “ганган хүнд гархи нэмэр” гэж атаархсандаа хорсож хэлэх байх л даа. Гэтэл эр хүнийг юугаар нь шинждэг вэ. Унасан морь, өврөөсөө гаргах тоосго шиг том хөөрөгнөөс нь гадна хотын дундчууд бол гутлаар нь дугаарлах гэж үзнэ. Гутал нь цэвэрхэн эр хүн бол соёлтой, биеэ аятайхан авч чаддаг, жинхэнэ мужикт тооцогдоно.
Том фирмийн гоё шаахай өмсчихөөд тоосоо арчиж чадахгүй явсанаас байгаа “банхар”-аа тольгүй хүүхнүүд нүүрээ харахаар гялалзтал тослоод явж байсан нь дээр ч юм шиг. Ер нь тэгээд сайтар зүлгэж арчсан гутлын хоншоор дээр лакотрын дэлгэцэн дээр ил гарсан сөнөөгч онгоц зурайтал харагддаг юм шүү дээ. Явган явж байгаа хүнд машины толийг ч орлох үе тохиолдоно. Сурагч байхаасаа л би муу шаахайгаа зүлгэж, “машины толь” болгох дуртай. Ямар ч үед гутал арчдаг даавууны өөдөс халаасанд байдаг. Гудамжны атаманууд намайг нэгжээд “ Энэ нээрээ дүүрчихсэн амьтан шүү. Ганц самаркант авч явахгүй байж гутлаа арчих алчууртай” гэж инээлдэнэ. Үнэндээ бол тэдэнд гутлаа арчих өөдөс ч байхгүйдээ хүн дээрэмдэж зогсож байгаа байхгүй юү. Хайртай охинтойгоо үдшийн бүрийгээр уулзаад захиагаа өгөх гээд гутлынхаа алчуурыг өгч пакталсан удаатай шүү... Хүн хөлд ороод хамгийн анх нөхөрлөдөг зүйл бол гутал. Хамраа газар хатгаж унах эцсийн мөчийг хүртэл хоёр хөлдөө угласан нь гутал. Мөнх тэнгэрийн зарлигаар хөлд анх ороходоо өмсөж явсан гуулин хонхтой бойтогноос минь авахуулаад зуны шаахай, сандаал, гэрийн углааш, таавчиг, биеийн тамирын пүүз, өвлийн эсгий болон цасны гутал гээд хичнээнийг би нөгөө ертөнц рүү цөлөв дөө. Хаалганы хажуугаар өшиглөсөн бөмбөг шиг олныг цааш харуулсан даа. Өмнө нь жилд хоёр гутал өмсдөг түүнийгээ зан тавиулаад дараагийн жил дамнуулдаг байсан бол дотоодын үйлдвэрлэл шилээ харуулсанаас хойш урд зүгийн гутлыг сарын нэг зайлшгүй авч өмсөх такстай болов. Хэдэн төгрөгтэй болвол юуны түрүүнд гутал худалдаж авна. Мэдээж, хэд гурван төгрөгтөө тааруулж, захаас хямдханыг нь харж авна. Өнгө зүсээрээ хүний нүд хуурахаас биш сар өмсвөл их юм шүү дээ. Ул мулан дээрээ “Маde in Itaiia” гээд биччихсэн. Зарж байгаа хүн ч “рекламдах” гэж “ерөөл” уншина. Худалдаж авлаа. Сар болохгүй ул нь өлмийгөөрөө цоороод, өсгий нь ханзраад уначихна. Эхлээд өлмий, дараа нь өсгий гээд программ суулгасан мэт ээлж дараагаараа “явах”-ыг яана. Учир нь олдохгүй юм гэж хорвоо дэлхийгээр дүүрэн дээ, хятадад үйлдвэрлэсэн итали гутал өмсөх үү, италид үйлдвэрлэсэн хятад гутал өмсөх үү... Хятадууд харин европод хамгийн гайгүй юмаа гаргадаг гэж байгаа. Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал гэрээний торгууль төлнө. Манайхан болохоор хамгийн хямд чанаргүйгий нь авчирна. Угаасаа манайд чанаргүй юм зарахгүй бол хүн ам цөөхөн болохоор ашиггүй. Чанаргүй гутлыг сар бүр нэгийг өмсвөл жилд арван хоёр хос гутал. Италид бол өөр. Чанартай нэг гутлыг жилд нэгийг өмсөнө. Чанараа дагаад үнэтэй. Энэ чинь л миний хэлэх гээд байсан наймааны “ухаан” юм. Чанаргүй дээрээ бүр чанаргүй гэж байна. Хальс юмуу юу юм бэ? Будагтай цаас уу? Ноднин би нэг “гялгар” гутал захаас аваад гэртээ хүрэлгүй “салаад” унаж билээ. Таксигаар гэртээ хүргүүлэх замд таксины жолооч “Өнөөдөр би ийм юм гурвыг үзэж байна. Өглөө нэг залуу захаас худалдаж авсан гутал нь зулгаараа салаад гуталчинд хүргүүлсэн. Өдөр нэг хүүхэн гоёлын шаахайных нь өсгий мултраад гэртээ хүргүүлсэн. Чи одоо гурав дахь нь болж таарлаа” гээд учиргүй инээсэн. Нэг гутлыг дараагийн цалин хүртэл өмсөнө гэдэг бас л хүнээс “авъяас” шаардана. Гуталчинд тахлуулна. Чулуугүй газраар тойрч явна. Автобусанд хүнд гишгүүлчихэлгүй “нүдний цөцгий” шиг “хайрлах” гээд бөөн асуудал. Цалин хүртэл салахгүй хүргэчихвэл их юм. Үүнийгээ тэмдэглэж зуу татсан ч яах вэ. Эр хүнийг гутал чимдэг үнэн шүү. Сайхан хүүхэн дагуулчихаад царай муутай гуталтай явбал юу гэх вэ. Хүүхний тэнгэр хаяна биз дээ. Гутал сонгож авах, гутал өмсөх гэдэг чинь эр хүний бас л нэг эрдэм. Гоё гутал өмсчихөөд догонцож явбал ямар харагдах вэ? Хөлөө холгож, цэврүү нь хагараад хорсож өвдсөндөө нулимс нь цийлэгнэн яваа өндөр өсгийт шаахайд дуртай хүүхнүүд маань даанч өрөвдөлтэй шүү. Өмнө зүгийн гоёмсог торгон арьст шаахайны буянаар эрчүүд маань ихэнхи нь шивэртэй болжээ. Энэ бүгдийг дагаад гутал дагасан наймаанууд цэцэглэн хөгжинө. Хөлийн эвэрт түрхдэг тос түрхлэг, шивэр арилгадаг бүтээгдэхүүнүүд төрөл бүрээрээ шил шилээ хараад худалдан авагчаа хүлээнэ. Чийг татуулдаггүй улавч, гутлын уланд дэвсэх хусны үйс, хөлний арьс зөөлрүүлэх тос гээд гуталтай “хүн бүрийн хэрэгцээ цөм багтана”. Түүний цаана гутал тослогч, гутлын засварчин гээд үйлчилгээний баг үйлчлүүлэгчдээ хүлээж байгаа. Өчигдөрхөн таны хорхог хийж идэж байсан хонины арьс өнөөдөр гутал болчихсон хоёр дахь удаагаа таны төлөө зүтгэж яваа ч билүү. Хүний хэлээр ярьдаг сан бол эх орондоо буцаж ирлээ гээд сувд хэлхэх байсан даа. Арьс шир, гутлын үйлдвэрлэл гээд олон шат дамжлагыг даван туулсаны эцэст хөлд углах хөнгөхөн гутал чинь ач тустай наймаачдын гараас танд ирнэ. Гутал бол яах вэ, эд юм чинь элэгдэл хорогдол болоод нэг өдөр таныг “орхиод” явна. Танд юу үлдэх билээ? Юу, үдээс гэжүү? Үгүй, таны хоёр хөл гутлаа дагаад явчихгүй бол цэврүү нь хатуурч бухын үдээр шиг болсон эвэртэйгээ үлдэнэ. Мэдэхгүй мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэж үнэн. Хөлөө арчилж, эврээ авч чадахгүй гуч дөчин жил явсан хүмүүн ч байх юм. Тэр хүн ч яахав, толгойгоо мөрнөөсөө мулталчихалгүй өдий олон болж. Хөөрхий муу хөл нь их хохирчээ. Тархи нь ажиллахгүй бол хөл нь зовно гэж энэ. Эвэртэй хөл дээрээ юм унагаагаад ч юмуу эсхүл автобусан дотор хүн гишгичих вий гэж айж бэмбэгнэж явдаг арчаагүй зангаасаа салах цаг боллоо. Манай компани та бүхэнд зориулж, хөлийн эвэр арилгах шингэн эм бэлдмэл зарж байна. Таны хөл гуталдаа холгосон бол, цэврүүтэж хагарсан бол, эвэршиж, явахад хүндрэлтэй байдаг бол манайд хандана уу? Бид таны хөлийг эврээс чинь салгаж, өвдөлтөнд дарлуулсан боолын сэтгэхүйг чинь өөрчлөх болно. Манай байнгын дистрибутор бол Банжиг.нет юм. Та бүхэн зүгээр ч нэг юм уншаагүй гэдэгтээ хөлөө эвэргүй болсоныхоо дараа итгэх болно. Манай уриа бол “ Хөл эвэргүй бол гутал холгохгүй” гэдэг уриатай. Мөн манайх “гутал хөл холгохгүй байх ерөөл”-ийг Гандан хийдээр уншуулж үйлчилнэ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.