logo
Сири улсын ерөнхийлөгч өөрийн илгээлтдээ хямралыг зохицуулах санаачилгыг дэвшүүлнэ

Сири улсын ерөнхийлөгч өөрийн илгээлтдээ хямралыг зохицуулах санаачилгыг дэвшүүлнэ

2013/01/07
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр Дамаскт өөрийн илгээлтээ танилцуулах ба түүнд хямралыг энхийн аргаар зохицуулах санал санаачилгыг дэвшүүлнэ гэж үзэж байна. Төрийн тэргүүн өөрийн илгээлтдээ “Ойрхи Дорнод болон Сири улсад сүүлийн үед болж байгаа үйл явдлын хөгжлийг” хөндөх болно гэж мэдээллийн САНА агентлаг уламжилсан байна. “НҮБ-ын ажиглагчдын хяналт дор гал зогсоох асуудлыг” тусгасан төлөвлөгөөг ерөнхийлөгч санал болгоно гэж ливаны “Аль-Ахбар” сонин үзэж байна. Шинэ үндсэн хуулийг боловсруулах болон үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах зорилготой комисс байгуулж “олон улсын ажиглагчдын хяналт дор парламентын чөлөөт сонгууль явуулахыг” Асад зөвшөөрнө гэж дээрх сонин тодруулсан байна. Сири улсын төрийн тэргүүн өөрийн албан тушаалаа орхих бодолгүй байгаа ба 2014 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байна. Хувьсгалт болон сөрөг хүчний үндэсний эвслийн гадаадад цагаачлаж байгаа тэргүүнүүд “улс төрийн ямар нэгэн яриа хэлэлцээ хийх урьдчилсан нөхцөл бол” Асадыг огцруулах явдал гэж үзэж байгаа юм. Тэд үл эвлэрэх байр суурь баримтлаж байгаа ба Сирийн засгийн газартай ямар нэгэн яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа юм. Харин дотоодын сөрөг хүчний тэргүүнүүд“ цус урсгалтыг аль болохоор хурдан зогсоохын тулд ямарч буулт хийхэд бэлэн байна”.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш