logo
Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Япон улс сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ

Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Япон улс сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ

2013/01/07
Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Япон улсын засгийн газар сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ. Япон улсад санхүүгийн шинэ жил нь 4-р сарын 1-нд эхэлдэг юм байна. Сенкаку арлын эргэн тойронд Хятад улстай маргаан хурцдаж байгаатай энэ холбоотой гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Цэргийн төсөв 6 тэрбум иен буюу 680 сая орчим доллароор нэмэгдэх юм байна. Ингэснээр Япон улсын цэргийн зардал 4,77 триллион иен буюу 54,2 тэрбум доллар болно гэсэн үг. Сенкаку арлыг Япон улс 1895 онд нэгтгэсэн юм. Харин Бээжин энэ арлыг Япон улс хятадтай хийсэн дайны дүнд булаан эзэлсэн бөгөөд буцааж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Сенкаку ольтрог арлын хэд хэдийг нь японы засгийн газар өөрийн иргэдээс худалдаж авсан 2012 оны 9-р сарын 11-нээс хойш маргаан улам хурцадсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш