logo
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг  хүлээн авч уулзлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг хүлээн авч уулзлаа

2013/01/08
2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2012 оны 8 болон 12 дугаар сард батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар болон Байнгын хорооны үйл ажиллагаа, эрх хэмжээ, Байнгын хорооны ажлын албаны бүтцийн талаар мэдээлэл солилцлоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Байнгын хороодын статусыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хуралдаанд оролцох ирцийг хангах чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш