Чамайг шоронд түгжсэн нь “Айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо
Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан ил захидал бичжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу, миний эрхэм дүү ? Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эм¬гэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс тө-рийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заал¬туудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Мон¬голынхоо нийгмийн сэт¬гэл¬гээний тэнэмтгийг гайх¬ширахын учир л эл санаа шулуудан, амаа хам¬хин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүү¬рээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэ¬хүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суу¬нам.
Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Моск¬вад ч, Улаанбаатарт ч цүнх-нээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өв¬рөө¬сөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоо дэлхийн бах болгохыг ха¬туул¬сан ганц гол зорилгын ахан дүүс билээ л.
Би гэртээ орой, үд¬шийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном-“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”-г байн байн сө¬хөж, анхаарал төвлөрөн суудаг.
Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сон¬годог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурь¬вилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хи¬чээл гарган хэлтэлж суусан хэвээр.
Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуу¬даа Монголоо хайрладаг байс¬наасаа хавь тэнцүү¬гүй ихээр хайрлах ухаан нит¬гэрч, боломж ч “хашги¬чиж” Монголоо өрөвдөх, зарим¬даа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа бай¬гуулсан хүмүүс¬тээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчих¬дог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойны “эр¬гүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг ууч¬лахыг гагц ижий, аав хоё¬роосоо л гуй¬на, Бурханаас ч гуйхгүй!..
Дүү минь чи яаж байна?
Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэм¬гүй”-д гэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.
Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирд¬лагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинж¬лэх ухааны дүг¬нэл¬тийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийг¬мийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлш¬рах хандлагаас анги¬даар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээ¬ний ном” болохуйц хэрэг¬цээтэй ном болсныг баяр¬лан дурьдахыг ч дашрамд хүснэ.
Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэг¬дэл, хэлсэн үг, ярилцла¬гууд дотроос би Боб Дело¬ны пост-модерн сэтгэм¬жийн ноцтой бодрол, бясал¬гал агуулсан, эдүү¬гээ цагийн хүн төрөлх¬төнөөс “хүмүүн орши¬хуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хий¬гээд орчуулга санаанаас эс элэрнэм.
Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тави¬хаа¬саа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна.
Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүл¬гийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.
Ном бичгийн ширээ¬ний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зу¬раач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!
“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонор¬дуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэг¬цээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт дал¬лан орчуулсан энэ бэсрэг¬хэн шүлгэнд ямар гайхам-шигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..
Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй ча¬цуулан боддог, жин тэн¬цүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь л байдаг. Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь - амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Мон¬голын ард түмэн хэ¬нийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэ¬лийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэх¬дээ эвийлж, нулимсаа ар¬чин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, - ганцхан хү¬нийг!.. Чамайг! Шорон¬гийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!..
Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суу¬гаад А.Тарковский “Хү¬ний амьдралд аз жарга¬лаас ч илүү эрхэм нандин юм бий!” гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьд¬ралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэ¬нэлт “Газардалт”, ганц үгээр, - Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэс¬ний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!
Чиний бичсэн ном, ор¬чуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээ¬рэл, хөг¬жилд дэвшсэн хү¬мүүс олон үеэрээ шимтэн уншиж, бод¬логоширч, бо¬дол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магад¬гүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өн¬дөр соёлт, жинхэнэ ард¬чил¬сан ёст эриний түрлэг түрхэ¬рэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаа¬раа ялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэл¬түүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан ши¬лээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!
Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амт¬лах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амь䬬ралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганы зам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурс¬гал”-ын үл ганхах бат “багана” болж тулаад бай¬гаа юм биш үү дээ, хүүхээ?
Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өв¬гөн юу ч захиж сургамж¬лах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэ¬дэн санаагаа хэлж ёсолсу!
-Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч но¬мын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даа¬рав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эр¬гэл¬тээр эрхгүй залгагд¬дагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээ¬вээс өөрт юутай эрхэм тус!
-Үхэр мөргөхөөр дайр¬ваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэг¬дэхүй хэмээнэм.
-Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!..
-Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайр¬ладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.
А.С.Пушкин 1827 онд бичсэн,
“Во глубине сибирс¬ких руд
Храните горьдое терпенье.
Не пропадет ваш скорбный труд,
И дум высокое стремленье!” гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагд¬сан. Хэн орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоног¬шоос¬тойг ч чи надаар са¬нуулалтгүй санаж байгаа!
Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүв-лэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!
Чиний “залагдан” суу¬гаа наад тусгай “лав¬рин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хой¬шид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..
За, үүгээр чамайг зал¬хааж магадгүй эл сувс үг¬тэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуу¬дас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!
Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаа¬рал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохио¬сон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!
Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай. /“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн/
2012 оны 12 сарын 29-31.
Хүн чулууны хөндий