logo
Хятадын сэтгүүлчид ажил хаялаа

Хятадын сэтгүүлчид ажил хаялаа

2013/01/08
Сонины редакцийн бодлогод төр засаг хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэж хятадын “Соутерн Уикэнд” сонины сэтгүүлчид ажил хаясан байна. Хятадад сүүлийн 20 жилд анх удаа томоохон хэвлэлийн газрын сэтгүүлчид цензурыг эсэргүүцлээ. Гуандун мужийн нийслэл Гуанжоу хот дахь хэвлэлийн газрын байшингийн өмнө хэсэг хүн цугларсан байна. Шинэ жилийн баярын мэндчилгээний оронд сонины эхний нүүрэн дээр эрх баригч коммунист намыг магтан дуулсан өгүүлэлийг арга буюу нийтлүүлснээс хойш долоо хоногийн дараа энэ эсэргүүцлийн ажиллагаа болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш