logo
Оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангаж эхэллээ

Оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангаж эхэллээ

2013/01/08
Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх  ажлын бэлтгэлийг эртнээс хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог 2013 оны 1 дүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг 2013 оны 3 дугаар сард багтаан зарлах, тогтоосон босго онооны шаардлагыг чандлан мөрдөж, элсэгчдийн чанарыг сайжруулах  үүргийг  их, дээд сургууль, коллежийг захирал нарт өгсөн. 
        Одоогийн байдлаар нийт их, дээд сургуулийн 60 хувь нь босго онооны шаардлагаа боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байна. Ирүүлсэн материалаас үзэхэд дийлэнх их, дээд сургууль, коллеж ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоосон байна.
        Боловсрол , шинжлэх ухааны яам их, дээд сургууль, коллежийн саналыг судлан үзэж, 2013-2014 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог 2013 оны 1 дүгээр сард батлан гаргаж, нийтэд мэдээлэх гэж байна.  Өмнөх жилүүдэд хяналтын тоо 5-6 дугаар сард батлагддаг байсан юм. Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо сургуулийн хүчин чадлыг харгалзахын хамт үндэсний эдийн засгийн хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээг үндэслэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш