logo
Голаны өндөрлөгийн дагуу Израиль улс аюулгүйн хана босгоно

Голаны өндөрлөгийн дагуу Израиль улс аюулгүйн хана босгоно

2013/01/08
Синайн хойгт хил дагуу босгосон зааглах хаалттай ижил байгууламжийг Израиль улс Сири улсаас зааглах Голаны өндөрлөгийн дагуу босгоно гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Сири улсад байдал түгшүүртэй байгаа учир хилийн орчин үеийн ийм байгууламж босгох шаардлагатай болсон гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна. Сирийн засгийн газрын цэргүүд тусгаарлах шугамаас харьцангуй хол байгаа ч гэлээ завсарын бүсэд “Бүх дэлхийн жихадын” дайнчдын оролцоо нэмэгдэж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Химийн зэвсгийн сирийн нэгжүүдтэй холбоотой асуудлаар америкийн засаг захиргаатай Израиль улс зохицон ажиллаж байгаа гэж Нетаньяху мөн мэдээлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш