logo
Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

2013/01/08
Иргэдийн анхааралд! Сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан манай улсын иргэдээс БНХАУ-д зорчих, худалдаа наймаа хийхэд юань солиулах үйл ажиллагаа идэвхэжсэн холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болов.

---Цагдаагийн байгууллагад БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар гомдол гарган шалгуулах хүсэлт гаргах явдал нэмэгдэж байна.

---"Найман шарга" төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг ЧДЦХ шалгаж байна.

---Иймд иргэд та бүхэнд Эрүүгийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Худалдан авсан юанийнхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон гар утсандаа бэхжүүлэх,
  2. Их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ баталгаатай банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийж байх,

  3. Таксинд болон жижиглэнгийн наймаа хийхдээ худалдагч, жолооч болон харьцаж байгаа хүнийхээ дүр төрх байдлыг сайн таньж авч, үйлдлийг нь хянаж болгоомжтой харьцах,

  4. Хариулт мөнгө, мөнгөн дэвсгэртийг байнга шалгаж авахдаа нууцлалын зэрэглэл усан хээ байгаа эсэхийг үзэж шаардлагатай бол шалгагч машинаар шалгах,

  5. Жинхэнэ валютыг хуурамчаас ялгаж сурах зохих мэдлэгтэй байх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш