logo
БХЯ өмнөө тавьсан зорилтоо хангажээ

БХЯ өмнөө тавьсан зорилтоо хангажээ

2013/01/09
Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг 2012 онд 17 удаа зохион байгуулж, 65 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. “2012 онд Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын уялдааг хангах график төлөвлөгөө”-нд тусгасан 42 асуудлаас 32 асуудлыг хэлэлцүүлж, 10 асуудлын хугацааг хойшлуулах санал ирүүлснээр төлөвлөгөөний биелэлт 76.1 хувьтай бөгөөд хойшлуулах тухай санал ирүүлсэн 10 асуудал нь УИХ-д өргөн мэдүүлээд буй “Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичиг батлагдахаас шалтгаалжээ. Сайдын зөвлөлийн гишүүн, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан хамгийн олон асуудал боловсруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, сайдын зөвлөх Г.Сүхээ нар хамгийн олон удаа оновчтой асуулт тавьж, шүүмжлэл идэвхтэй өрнүүлснээр сайдын Зөвлөлийн хуралдааны үр дүнг дээшлүүлж, хувь нэмэр оруулсан, ГХАГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа И.Батболд гадаад арга хэмжээний тайлан, тэмдэглэлийг иж бүрдэл сайтай хөтлөн, олон улсын жишиг, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу танилцуулж ирснийг хүндэтгэлийн хуралдаанаар сайшаан тэмдэглэв.  2012 онд Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн болон цаг үеийн шаардлагатай бусад асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулж, өмнөө тавьсан зорилтоо ханган ажилласан гэсэн дүгнэлт өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш