logo
Зам Тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар АЗХЭШСТөвийн үйл ажиллагаатай танилцлаа

Зам Тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар АЗХЭШСТөвийн үйл ажиллагаатай танилцлаа

2013/01/09
Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын барилга, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Х.Ганболд мөн газрын Засварын удирдлага, хяналтын хэлтсийн дарга Б.Мандат нар ажиллан төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон албаны бусад хүмүүс эхлээд төвийн Туршилт шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцав.

Лабаоратори нь олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдсэн, сүүлийн үеийн өндөр нарийвчлал бүхий166 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж ашиглан үндэсний стандарт MNS болон олон улсын дэвшилтэт AASHTO, ASTM, BS-ын стандартад суурилсан арга аргачлалын дагуу зам барилгын материалын физик, механик, химийн шинж чанарыг тодорхойлж, зохистой найрлага бүхий хайрган үе, асфальтбетон, цементбетон, буталсан чулуун суурийн орц тогтоох шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн цементийн, хөрсний, хээрийн лабораторийн зориулалтаар 22 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг зам барилгын компаниудад түрээслүүлдэг. Үүний дараа бусад хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин дараа нь АЗХЭШСТ-ийн орлогч захирал Х.Гантөмөр төвийг байгуулагдсанаас хойш хийгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үйл ажиллагааны явц, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.

Төв байгуулагдсанаас хойшхи хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал үүнд, Авто замын барилга, засварын хяналтын хэлтэс олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг бэлэн байдалд байлгах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын чанартай авто замыг 2012-2013 оны өвлийн улиралд хөдөлгөөний бэлэн байдалд байлгах зорилгоор шуурхай ажлын 42 цэгийг байршуулан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2012-2016 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, технологийн жагсаалтанд тусгах авто замын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, Зам тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2013-2015 онд шинээр болон шинэчлэн боловсруулах стандарт, норм нормативын жагсаалтыг боловсруулах зэрэг чамгүй ажлуудыг амжуулаад байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш