ШӨХТГ-ын дарга О.Магнай нь МИАТ-ын удирдлагатай уулзаж ярилцаж тохиролцсоны үндсэнд нислэг цуцлагдсаны нөхөн төлбөрийг өнгөрсөн 12 сараас эхэлж олгож эхлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл уг нөхөн төлбөрийг нислэг цуцлагдсан тохиолдолд өгөх бөгөөд харин хойшилсон тохиолдолд хамаарахгүй юм байна. Уг нөхөн төлбөрийг 1500 км ба түүнээс доош бол 100 доллар, 1500-3500 км 150 доллар, 3500 км-ээс дээш бол 200 доллараар тооцох бөгөөд энэ мөнгөө МИАТ-аас авч болох нь. Дашрамд дуулгахад 12 сарын 22, 23, 24-ны Бээжин болон 31-ний Бээжин Сөүлийн нислэгээр зорчих байсан зорчигчид нөхөн төлбөрөө МИАТ-аас авч болох нь байна шүү