logo
      2013         01 сар     2012         12 сар         11 сар         10 сар         09 сар         08 сар         07 сар         06 сар         05 сар  Эхлэл Мэдээ, мэдээлэл Байнгын хороод Хуралдааны тойм Б.Цогоог байнгын хорооны гишүүд дэмжлээ

2013 01 сар 2012 12 сар 11 сар 10 сар 09 сар 08 сар 07 сар 06 сар 05 сар Эхлэл Мэдээ, мэдээлэл Байнгын хороод Хуралдааны тойм Б.Цогоог байнгын хорооны гишүүд дэмжлээ

2013/01/09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2013.01.08./ хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн   Б.Цогоогийн томилгооны талаар хэлэлцэн, дэмжлээ.  

Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэлэлцсэн боловч түүний төрийн албанд ажилласан талаарх зарим лавлагааг тодруулах  үүднээс уг асуудал түр хойшлогдоод байсан юм.

Нэр дэвшигчийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Төрийн албыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, орон зай, үзэл баримтлалын хувьд улам боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг гишүүд захисан бөгөөд төрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд энэ албаны үүрэг их гэдгийг гишүүд онцолж, аливаа улс төрийн шахалт, дарамтаас ангид ажиллахыг Б.Цогоод зөвлөсөн. Түүнчлэн төрийн албанд тогтвортой байдал нэлээд чухал гэдгийг дурдаж, зарим жишээ, баримтыг ч хэлж байлаа.

Ингээд санал хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи Б.Цогоог дэмжсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш