logo
Хятадын хөлөг онгоцнууд маргаантай бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан Токио мэдэгдэл хийв

Хятадын хөлөг онгоцнууд маргаантай бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан Токио мэдэгдэл хийв

2013/01/09
Даваа гаригт Японы нутаг дэвсгэрийн усан хил хэмээн үздэг маргаантай Сенкаку/Дяоюйдао/ арлуудын бүсэд хятадын хөлөг онгоцнууд нэвтэрсэнтэй холбогдуулан Токио Бээжинд эсэргүүцэл илэрхийлэв. Японы ГХЯ –ны мэдэгдэлдээ, БНХАУ –ын тэнгисийн эргүүлийн онгоцнууд нь хилчдийн тус газрыг орхиж явахыг шаардсанд эс тоож байжээ. Токио нь Сенкаку арлуудыг 1895 онд өөрийн нутаг дэвсгэрт оруулсан бөгөөд өмнө нь тус арлууд дээр ямарч хүн амьдарч байгаагүй болон хэнд ч харьяалагдаагүй байсан гэж үзэж байна. Бээжин өөрийн зүгээс үзэхдээ, тэдгээрийг Япон улс Хятадтай хийсэн дайны дүнд эзлэн авсан бөгөөд одоо уг арлуудыг буцааж өгөх ёстой. 2012 оны 9-р сарын 11 нд японы засгийн газар эдгээр арлуудын эзэн японы иргэнээс нилээд хэдэн арлуудыг худалдан авснаас сөргөлдөөн хурцдах болсон аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш