Хотын дарга баатар маань шинэ оныг үнэн завгүй өнгөрүүллээ. Зай гарвал захирамж гаргаж, барилга нураана, завсраар нь томилгоо хийж, эргэн тойрноо өөд уруу татна, сиймхийгээр нь ёолк хэсч, шагнал өгнө, авна. Үнэхээр баатар хүн ийм л зайтай, завсартай, хөдөлгөөнтэй, амбицтай, эрх мэдэлтэй байдаг байх. Бахархмаар л юм. Гэхдээ гаргаж буй шийдвэр, хийж буй ажлыг нь нөгөө талаас нь харахаар байгаа онодоггүй, нийслэлийн иргэдийн хөгжлийн төлөө бус доройтлын шинжтэй болж анзаарагдаад байдаг болов. Анхандаа ч шинэхэн, сонихон, сайхан санагдаад, хоёр гараа өргөж дэмжээд, үг дуугуй дагаж байлаа. Одоо бол арай өөр нүдээр харах цаг болсон байна. Хэтэрхий хол явтал нь ташуурдчихвал лай ланчгийг нь иргэд л үүрэх болох байх.
Шинэ оны анхны өдөр эрхэм хотын дарга, баатар Э.Бат-Үүл орлогчийнхоо тоог зургаа болгон нэмэх томилгоо хийлээ. Twitter-ээр Ц.Баатархүү орлогчийг нь дарамталсаар байгаад огцрох өргөдлийг нь өгүүлсэн гэх мэдээллийг АН-ын нэгэн эрхэм бичсэн байсан. Ямар ч байсан Э.Бат-Үүл баатарт маань хуучин томилгоо нь таалагдахаа болиод шинэ томилгоо хийхийг хүссэн бололтой. Харин энэ нь нийслэлчүүдэд таалагдана л гэж тооцоод байх шиг. Яг үнэндээ түүний хийсэн өмнөх ч, одоогийн хийсэн томилгоо тэр чигтээ “гомо” болоод байгааг шингэн дуутын сураг тасарсан нийслэлийн удирдлагаас элбэг харж болохоор байна. Баатар Э.Бат-Үүл маань яагаад ингэтлээ бүсгүй хүнд итгэж, найдаж, хариуцлагаа хамтран үүрэлцүүлэх сонирхолгүй болчихов оо. Эсвэл анхнаасаа өөрөө л тодорч байгаад ерөнхийлөгчийн сунгаанд үзэх мандат хожих зорилготойгоор тушаал бууран сонгуульдаж, популизм хийсэн хүн үү. Түүнээс нам эвсэл, бодлого, жендерийн асуудалд өнөөгийн идэвхээрээ их л нухацтай хандмаар юм. Гэтэл ёстой тэр талаар ямар ч ойлголтгүй зүтгэж байна аа, эрхэм баатар. Орлогчийнхоо тоог нэмж хасч, сольж, холихдоо дан харчуулаар зүтгүүлээд л. За, тэгээд хэлтэс, салбар, агентлаг гээд мэргэжилтнээс дээш албан тушаалд нэг ч хатан ухаан гэхгүй юм гэхэд няхуур зантай шингэн дуутын сураг бүрэн алдарсан байх юм. Нийслэлийн АН-ын хүүхнүүд ч гэж яасан хүлцэнгүй улс төрчид байдаг юм. Толгойлогч нь сайд болоод явснаас хойш үг хэлж, өмнөөс нь ам ангайх хүн олдохгүй байх хойгуур нь өнөөх “үүл” нь цахилж буй хэрэг үү. Ямар ч байсан нийслэлийн ирээдүйг “баатар” хотын захирагчийн “гомо” сонголтод өртсөн эрхмүүд залах учиртай болох нь. Улс төрийн чиг хандлагынхаа дагуу “Бид нар бүгдийг хусна, бид нар бүгдийг хураана” гээд л явж өгөх болов уу. Ард нь нийслэлийн өнгийг тодорхойлж буй эмэгтэйчүүд ЖДҮ, бизнесээ хийж, олсон зоосоороо ар гэр, нийслэлийн удирдлагыг нуруун дээрээ үүрч, өмнөх жилүүдээс ч хүнд ачааг чирэх нь тодорхой болов. Э.Бат-Үүл баатар ямар иргэн Дулмаа шиг оймс ширхэглэж, ТҮЦ-нд сууж, буруу рультэй машинаар халтуур хийж, амьжиргаагаа залгуулж үзсэн биш. Хэлээд өгдөг шингэн дуутаас нэгийг нь ч өөд татаагүйгээс хойш.
Э.Бат-Үүл 20 жил ардчиллын нэрээр улстөржихдөө УИХ-ын гишүүнээс өөр өндөр албан тушаалд томилогдож, өөд татагдаж яваагүй хүн. Гэтэл яагаад нам нь “хэрүүлч” Л.Гүндалайгаар сайд тавьж байсан хэрнээ “партизан” Э.Бат-Үүлийг дэвшүүлдэггүй “баатар” мэтхнээр хуурчихдаг байсан юм бол гэдэг асуулт төрж байсан юм. Хотын дарга болох хүртэл нь. Түүний гаргаж буй захирамж, шийдвэр санаачлага энэ тэр нь өнгөндөө хүний төлөө мэт боловч цаагуураа цөөхөн хүний ашиг сонирхол дээр тулгуурлсан байдаг аж. Тиймэрхүү шийдвэр гаргаж, популизм аятай булхай тарьж, намаа, нэрээ хөөднө гэдгийг АН-ын олонх мэддэг учраас түүнийг өөд татдаггүй байсан бололтой юм. Өөрөөр хэлбэл муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг үг зүгээр нэг гараагүй бололтой. Энэ нь ч өнөө цагт нэг нэгээрээ нотлогдож байна.
Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулиар дахин нэр дэвшихээс татгалзаж, нийслэлийн засаг дарга болохоор зүтгэсэн нь “риск хийхгүй бол нам нь лав албан тушаал өгөхгүй” гэдгийг өнгөтөөр мэдэж байж л дээ. Тэгээд ч хотын дарга гэдэг бол нэр хүнд авчирдаг, зөв хөдөлбөл ерөнхийлөгчийн сунгаанд ч үзчих боломжтойг тэр тооцсоор ирсэн. 2009 оны ерөнхийлөгчийн сунгаанд Ц.Элбэгдоржтой нам дотроо үзээд нулимстай нүдтэй бууж өгсөн цаг дөрвөн жилийн өмнө боловч өнөө хэр тэр нулимс хатаж амжаагүй байгаа учраас тэр. Иймээс ч ямар ч аргаар хамаагүй Ц.Элбэгдоржийгоо татаж унагаад баатар ерөнхийлөгч болохыг хүсч байна. Мэдээж нам дотор нь гарын үсэг зуруулж ашигладаг, ташуурчид онцгой нөлөөтэй “шрупп-дэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч анхны харцаар дурлуулж, хэд хоноод сонирхол бууруулж, одоо бол үзэн ядахаас наагуур болгоод буй өнөөх шийдвэр захирамжууд төрсөн хэрэг.
Өнгөрдөг намар ар араасаа олон хүний амийг авч одсон олон осол гарч, нийслэлийнхнийг жинхэнэ утгаар нь айдаст автуулсан. Гэтэл хотын дарга тэдгээр барилгыг нураана гээд л сүржигнэж байснаа тас өөр барилга нураах захирамж үйлдсэн. Тухайн үед иргэд түүнийг захирамж гаргаж байгаа нь нь чухал гэж харж байснаас бус алийг нь нураах гэж байгааг нь төдийлөн ач холбогдол өгөөгүй хэрэг.
Гэтэл 25-хан настай залууг мөрөөрөө явж байхад нь хөнөөсөн Эко констракшнын хууль бус барилга, наймхан настай охиныг кранаараа дарж алсан барилгууд нураагдах нь тэгсгээд нам жим болсон. Оронд нь “Авзага” трэйдийн баригдаж буй барилга, Дүнжингарав худалдааны төв нураагдахаар болов.
Өөрийнхөө гараар мөнгө босгоод шавар амбаар барьж үзээгүй хүн бусдын ажил амьдрал, байшин, ТҮЦ-ийг нураах буулгах, булаах, амар байдаг бололтой юм. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хууль бус барилга, үйлдлийг бол огтоосоо сонсохгүй, харахгүй болчихдог гэж байгаа. Тухайлбал, Зайсангийн амыг эзэгнээд байгаа Сөүл группыг, Паркийн газрыг улаан цайм луйвардчихаад байгаа МCS, Бодь группыг, бас нэг га-г эзэмшиж буй Мон Уран ХХК-г тэр огт мэдэхгүй л байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эрхэм хотын дарга Лу.Болдын фракц учраас “Женко”, З.Энхболд тэргүүтний фракцын эсрэг ар нуруу руу нь хутга бус жад шидэж тоглож буй хэрэг. Түүнчлэн Лу.Болд Э.Бат-Үүлд хангалттай төлдөг байх гэсэн хардлагыг гааруулж өгч байгаа юм. Үнэндээ Дүнжингарав худалдааны төвийг Б.Наранхүү гэдэг товаришийн нэрнээс салгаад ойлгочих юм бол өндөр үнэтэй хүн алдаг оффис, өрийн сүлжээнд гааруулсан чанаргүй хорооллуудаас хавьгүй илүү бүтээн байгуулалт. Ядаж л автобусаар үйлчлүүлж, кг-ийн мах идэж, захаас хэрэглээгээ хангадаг энгийн хүмүүст ихээхэн дэмжлэг болох эд. Хэзээ ч гачагдахын зовлон үзээгүй ноёдод бол энгийн хүний зовлон ямар падтай байж ирлээ дээ ер нь.
Өөрөөр хэлбэл Дүнжингарав худалдааны төвийн төслийн санаачлагч, гол хувьцаа эзэмшигч Б.Наранхүү болохоор л хүмүүст таалагдахгүй байна. Ерөөсөө монголчуудад өөрөөс илүү амьдарч байгаа эсвэл илүү мөнгөтэй байгаа нэг нь хүйтэн харагддаг хойно. Анхлан 2008 оны олимпын үеэр нээхээр төлөвлөж байсан ч тэр их бүтээн босголтын хөрөнгө босгоно гэдэг амаргүй даваа байсан учраас л өнөөг хүртэл саатсан гэгддэг л юм билээ. Цагаа тулаад ирэхээр 100 төгрөг ч хүний амьдралд үнэтэй байдаг. Гэтэл хэчнээн олон зуун тэрбум төгрөгийг босгон хөрөнгө оруулсан энэ төвийг зүгээр л нураана гээд хэлчихэж арай л болохгүй байх. Муу хэлээд байсан Б.Наранхүү энэ их хөрөнгийг босгож зах барихын оронд гадаадад хаус авчихаад биеийн амрыг хараад явж болох л байсан байх. Нэг бол уул уурхай руу хийчихээд хувиа аваад хэвтээд байж болох л байсан байх. Монголын байгалийн баялгийг ухаж төнхөж аваад хужаа, гадаад руу гаргаад мөнгөөр нь хүний барьсан “ТҮЦ”-ийг үнэ хямдруулаад аваад сууж байсан бол хамаагүй амар байсан байх. Дүнжингаравыг нь хураана гэснээс паркийн газраа чөлөөлнө, бүгд гарцгаа гэвэл жинхэнэ оноо авна ш дээ.
Хотын дарга замын түгжрэлээр хамгийн анх шоудаж, ихээхэн таалуулсан. Гэтэл хальтиргаа, гулгаа нь өндрөө авчихаад бөөн аваар осол, хэрүүл маргаан, зардал чирэгдэл дагуулсаар л байна. Энэ талаар ганц ч үг ган хийдэггүй ээ. Тэгсэн хэрнээ буруу зөв рультэй машиныг явуулахыг нь хориглоно, хаана гэнэ. 100 мянга гаруй ажлын байр бий болгож, 1 сая гаруй нийслэлийн иргэний амьжиргааг залгуулж буй машины худалдаа наймаа эрхлэгч, унаж эдэлгээнд оруулж амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдрал нам зогсох нь түүнд ёстой түй ч хамаа алга бололтой юм. Ядуу нь хөрөнгөө үнэгүйдүүлж, хөөгдөж, гэнэт баяжигчид нь хангамжаа сайжруулахыг хотын соёл гэдэггүй л байх.
Замын хөдөлгөөний осол гэмтэл буруу рульнээс бус дүрмээ баимталдаггүй, ухамсар дорой иргэдээс, том оврын автобус, микронуудаас болж ихээхэн гардаг гэдгийг гурван жилийн өмнөх судалгаагаар батласан. Гэтэл одоо гэнэт ослын шалтгаан болоод байгаа нь нэг гишүүний “КИА”-ийн албан ёсны дистрибьютер болж, машины бизнес эрхлэхийг дэмжихийн тулд л буруу руль гай болсон байх гэдэг хардлага газар авчээ. Энэ мэтээр Э.Бат-Үүл баатрын захирамж яалт ч үгүй ашиг сонирхлын зөрчилтэй нь мэдрэгдээд л байна. Утаа, униар, хальтиргаа гулгаа бус иргэнийхээ өмч рүү халдаад байгаа Э.Бат-Үүл баатрыг одоо л нэг зөв чиглүүлчихмээр байна. Хот гэдэг ашиг сонирхлын зөрчлөөр шийдвэр гарган тоглодог эвлүүлдэг тоглоом биш л байлтай.
Ш.Булга